༄༅། Адуу малын түйтгэр дарагч
риманда сан оршвой
На мо гүрү хаян хярваа яа.
Адуун сүргийн түйтгэрийг ариглахад бэлдэх зүйлс.
Үнэрт модны цагаан давирхай, арц, хүдрийн заар, зэргийг хольж
галын цог дээр шатахад бэлэн болгох ба уламжлалт шар тосыг арвайн
гурилд шингээж багсраад уугиулахад бэлд.
Аврал одуулж, бодь сэтгэл үүсэгэх тун.
Нэгэн агшинд Дамдин бурхан болж хувирлаа
Юмс бүгд хоосон чанартай бөгөөд их эрдэнийн
Саван дотроос рам үсгийн голоос Билгүүний гал бадарч
Ум аа хум үсгээр сангийн эд зүйлс хүч төгөлдөр болтугай.
Ум сарваан бид бүр бүр сүр сүр аварди аварди хо базар барвна хум
( гурван удаа уншаад )
Миний бясалгасны хүч хийгээд
Түүнчлэн ирсний адистэдээр
Номын эгшиг, утга бүрийн хүчээр
Аливаа Санасан санаа хэрэг бүхэн
Тэдгээр бүх горил хангахад
Торолгүй түрэн бүтэх болтугай.
Жи, эрхт Дамдин бурхны чуулган хийгээд
Дайны тэнгэр аряа манда болон
Намсрай бурхан ба найман дагуулууд
Цагаан нөмрөгт лавайн титэмт Эсарва
Цогт охин тэнгэр цэргийн хатан хаан
Адуун сүргийг тэтгэгч их хүчит бүгд
Нэгэн ч хоцролгүй орон үүнд залран соёрх
Хэн залрах тэр бүгд Орон үүнд саатан соёрх
Ариун цогт итгэлт далан таван мах гал
Гурван мянган ертөнцийн эзэд бүгд бээр
Ялан гуяа энэ нутгийн газрын эзэн бүгд
Сан, тахил зооглохоор саатах тун
Ум аа хум ( бэлдэн зүйлсээ галын цог дээр уугиул)
Жи, сангийн эд Билгүүний галд шатаасны ариун үнэрээр
Эрч хүчит Дээд Дамдин бурхны чуулаг ариус
Хутагт ри манда ба эдийн тэнгэр ариус
Намсрай бурхан найман дагуултайгаа ариус
Цог төгөлдөр цэргийн жанжин хатан эх ба нөхөд ариус
Асрун их тэнгэр цагаан нөмрөгт лавай титэмт ариус
Дайсны тэнгэрийн ах дүү есөн хаан ариус
Адуун сүрэг тэтгэгч их хүчит бүгд ариус
Ариун далан таван мах гал ба нөхөд ариус
Гурван мянган орны газрын эзэд бүгд болон
Ялан гуяа энэ нутаг орны газрын эзэд ариус
Жил, сар, өдөр, цагийн эрхт тэнгэр нугууд ариус
Гариг, од, суудал, мэнгэний тэнгэр ба хийморийн тэнгэр ариус
Өс хонзон, доройтох, эд зүйлсийн бузар түйтгэр ариус
Жи, чухаг дээд гурвын адис, номын чанар, шүтэн барилдлагын хүчээр
Морь, эд, хүмүүн нугуудыг тэтгэгч бурхан бүгд
Бурхны арц, цагаан давирхайн үнэрээр ариусах болтугай
Адууны хүч доройтох ба бүсгүйн үнэр халдсан бол
Цагаан давирхай, хүдрийн заараар сэргэх болтугай
Адууны тэнгэр доройтож, ад донд эзлэгдсэн бол
Цагаан давирхайн үнэрээр ариусах болтугай
Адуун сүрэг сэргэх бөгөөд хийморь нь дэлгэрэх болтугай.
Хурай хурай сэрэг сэрэг их хүч орштугай.