Жанрайсаг бурхан бээр эх болсон амьтан бүхнийг аварч тэтгэхийн тулд догшин дүрд хувирсан нь Дамдин бурхан юм дотроо олон зүйл байх бөгөөд монголчууд Дамдин яансан, Хаян хярваа хоёрыг голлон шүтдэг болой. 

Ер нь бүх бурханд эх боосон зургаан зүйлийн саад бэрхшээл, өвчин зовлон, түйтгэрийг арилгаж, аж амьдрал ахуй оршхуйг тэтгэдэг билээ. 

Гэвч Дамдин янсан бурхан нь морин хоолойгоор эгшигт тарни айлдан хүн ба амьтны хийморь сүлдийг тэтгэж хэл ам, гай зовлонг арилгадаг тул монголчууд голлог морин эрдэнээ даатгаж ирсэн уламжлалтай. 

Ийм д та бүгд буурал дээдсийнхээ уламжлалыг хадгалсан адуун сүрэг тэр дундаа хурдан морины аюул болох хулгай, чоно, нохой, хэл ам, хийморь нь бүдгэрэх их түйтгэрт дайрлагаас аварч айх аюулгүй, хийморь нь бадарч явахын их даатгалаа хийх сахиус тул та бүгд чин сэтгэлээсээ сүсэглэн яваарай.